menu
person

9:57 AM
ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Ахмадуудыг чилээн өөрийгөө рекламджээ
Сонгуулийн шинэ хуулиар бэлэг, бэлэн мөнгө тараахыг хориглосон хуулийг батлахаар зэхээд байгаа билээ. Түүнээс урьтаж ЭБЭХ-ний сайд Д.Зоригт тойргийнхоо хөгшдөд гарын бэлэг тараан хийсэн ажлынхаа тайлан бүхий товхимол, дууны цомог өгч, бас ч үгүй "утаагүй зуух”- анд нэрээ хавчуулж, өөрийгөө чадварлаг рекламдах болжээ.

 

Саяхны нэгэн өглөө Зоригтын элч төлөөлөгч нар давхин ирж, Чингэлтэй дүүргийн айл бүрийн үүд хаалгыг нүдэн Монгол бөхийн өргөөнд УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт уулзалт хийнэ хэмээн зар тараасан аж. Уулзалтанд ирсэн хүмүүст гарын бэлэг өгнө хэмээн хэлжээ. Утаагүй зуух худалдан авсан иргэд энэхүү уулзалт хүрэлцэн очиж л дээ.

 

Гэвч утаагүй зуух нэрийн дор хийгдэх уулзалтандаа Д.Зоригт сайд бараг бүтэн цаг хоцорч, сонгогчдоо чилийтэл хүлээлгэн байж морилж ирчихээд тавхан минут саатаж өөрийгөө хичнээн завгүй сайн ажиллаж байгаагаа рекламдчихаад гараад явчихсан гэнэ. Уг уулзалтанд Чингэлтэй дүүргийн ахмад настан голцуу хүмүүс ирсэн байж. Бөөн сүр болгон байж зар тарааж, өвлийн тэсгим хүйтэнд настай хүмүүсийг голдуу хүмүүсийг цуглуулчихаад "үүлэн чөлөөний нар шиг” үзэгдээд өнгөрсөн Д.Зоригт сайддаа гомдсон хөгшид "Зоригт сайд том болжээ.

 

Нөхөн сонгуулиар санал гуйгаад, гудамжны үзүүрт сагс тоглоод явж байсан хүү их өөрчлөгдөж. Цаг барьдаггүй, уулзалтанд ирвэл гарын бэлэг өгнө гэж хуурдаг. Тэгээд ирэх сонгуулийн сурталчилгаагаа яасан ч эрт эхлүүлдэг юм. Төсвийн мөнгөөр хэрэггүй шахам цаас хэвлэж мөнгө үрэх ямар хэрэг байна” хэмээн гэлцсээр таржээ.

Category: Улс төр Эдийн засаг | Views: 691 | Added by: bloodserver | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]