Гарсан огноо: 2010 Платформ: PC Хєгжvvлэгч: CyberPhobX Хэвлэгч: Excalibur Publishing Тєрєл: Strategy (Real-time / Tactical) / Top-down Хэл: English
Нийгмийн амар тайван байдлыг хангаж, хэв журмыг биелvvлэхийн тєлєє єдєр шєнєгvй зvтгэж байдаг цагдаагийн байгууллага болон цагдаа нарын vvргийг хормын хугацаанд ч болов гvйцэтгэж vзэх юмсан гэсэн нууцхан хvсэл хvн бvхэнд байдаг гэхэд хилсдэхгvй. Харсан хvн єєрийн эрхгvй сvрддэг дvрэмт хувцас ємсєж, тєрийн нэрийн ємнєєс vvрэг гvйцэтгэх боломж энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн хvнд л олдохоос биш жирийн хvмvvст бол мєрєєдєл хэвээр байдаг билээ. Тэгвэл энэ мєрєєдлийг биелvvлэх нэгэн хєгжилтэй гарцыг санал болгож байгаа маань "Police Simulator" хэмээх загварчилсан тоглоом юм. Энэхvv тоглоомонд та цагдаагийн даргын дvрд хувирах ба тоглоомонд дvрслэгдсэн хотыг хяналтандаа авах болно. Хотын нарийвчилсан газрын зураг, хотод зохион байгуулагдах бvхий л vйл явдлын цаг хугацаа зэргийг ашиглан ямар нэгэн аюул осолтой нєхцєл байдал vvсгэхгvй байхын тєлєє цагдаагийн машинууд, нисдэг тэрэг, тусгай болон бусад хvчнийг ашиглан ажиллах хэрэгтэй. Хотын гудамжийн єнцєг булан бvрийг єдєр шєнєгvй хянаж ажиглан хулгай дээрэм, vймээн самуун, мансууруулах бодис тээвэрлэх гэх мэт нийгмийн хэв журмыг алдагдуулах ямар нэгэн хэрэг зєрчлєєс сэргийлэх vvрэг танд оногдох юм.
Татаж авах
Монгол сервер [Share.WareZ.mN]
|