7:26 PM Хар нүх | |
"Хар нүх” гэдэг нэрийг анх 1967 онд Жон Архибальд Веелер бий болгожээ. Нүдэнд гэрэл мэт харагдах электро соронзон долгион үзэгдэх орчны хязгаараас гарч чадахгүй болон хүний нүдэнд хав хар үзэгдэх байдлыг сансрын хар нүх гэнэ. Хар нүх гэдэг нь орон цагийн солбицлын асар их нягтралаас агшсан сансрын уудмын нэг биетийг хэлэх бөгөөд энэ нь гаднаас нь харахад эцэс төгсгөлгүй цаг хугацаанд өөрийн дотоод орчноосоо гарч эс чадах тийм зүйл юм. Энэ үйл явцын хязгаар хүрээг үйл явдлын хаяа гэнэ.Хар нүх нь өөрийн асар өндөр таталцлын хүчний улмаас орон, цагийн геометрийн бүтцийг асар том хэмжээний өөрчлөлтөд оруулдаг байна. Тайван оршиж байгаа сансрын хар нүхний орчимд орон цаг онцгой ихээр нягтарч агшсан байдаг. Тайван оршиж байгаа сансрын хар нүхнүүд нь зөвхөн цэг төдий дүрсүүд харагддаг бол эргэлдэж байгаа хар нүх нь дугуй буюу цагираг хэлбэрийн дүрснүүд болж үзэгддэг гэнэ. Хар нүхний орчин ч бас адил эргэлдэж байх бөгөөд зууван дугуй хэлбэртэй харагдана. Энэ нүхний дотроос энергийн ямар ч хэлбэр гарч чадахгүйн нэгэн адил энерги ч орох боломжгүй. Тэр ч байтугай нэг потон гаднаас дотор нь ороход хязгааргүй их цаг хугацаа шаардах болно. Мөн хар нүхийг орхин гарна гэдэг ч бас бүтэшгүй удаан үргэлжлэх билээ. Хар нүхний үйл явдлын хаяанд орон зай, цаг хугацаа хоёр өөр өөрийн үүргээ сольдогт хамаг учир нь байгаа юм. Хар нүхнүүдийг дотор нь хэд ангилна. Оддын хар нүх бол маш том нарны төгсгөлийн хэлбэр юм. Манай нарны массыг найм дахин авснаас илүү жинтэй од тэсэрч бөхөхөд үүссэн үлдэгдэл нь хар нүх болон эргэлддэг байна. Энэ байдлаар үүссэн нүх нь тэсрэлтийнхээ явцад хэдий хэмжээний массыг гадагш алдсанаасаа хамааран манай нарны массыг 8-15 дахин авсантай адил хэмжээний жинтэй байдаг гэнэ. Манай нарныхаас хэдэн сая, бүр хэдэн тэр бум дахин их масстай хар нүхнүүд их оддын аймгийн голд байх бөгөөд түүнийг хэрхэн бий болсон хийгээд оддын аймгийн үүсэлтэй хэрхэн холбоотой болохыг судалж тогтоох ажил эзнээ хүлээж байна.Томоос том хар нүхнүүдийг илрүүлсээр байна
| |
|
Total comments: 0 | |