Урт нэртэй хуулиас болж төр, хувийн хэвшлийн маргаан дээд цэгтээ хүрэх нь - 11 December 2011 - Free Download Blog...
PickPickPick Monday, 2016-12-05, 9:37 PM
Тавтай морил Зочин | RSS
Free Download Blog
Нүүр | Бүртгүүлэх | Орох
Үндсэн цэс

Ангилал
Мэдээ Мэдээлэл [188]
Улс төр Эдийн засаг [7]
CS болон Dota hack [19]
Бичлэг [15]
Админуудын дүрэм [1]
Кланы гишүүд зураг [1]

Хандалт

Календарь
«  December 2011  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Designer Banner
BannerFans.com

Нэвтрэх

Та нэг л удаа үз

Мөнх хөх тэнгэр ивээх болтуугай!

Main » 2011 » December » 11 » Урт нэртэй хуулиас болж төр, хувийн хэвшлийн маргаан дээд цэгтээ хүрэх нь
9:47 AM
Урт нэртэй хуулиас болж төр, хувийн хэвшлийн маргаан дээд цэгтээ хүрэх нь

Уул уурхайн компаниудын нэхэмжилсэн нөхөн төлбөрийг 0 төгрөгөөр тооцно.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн талаар төр, хувийн хэвшлийн дунд нээлттэй хурал, семинар өчигдөр МҮХАҮТ-д болж өнгөрлөө.

Хурлын ач холбогдол зорилгын талаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн албаны дарга М.Ариунбаяр «2012 оны нэгдүгээр сарын наймны өдөр, нөхөн төлбөр тогтоолгох хугацаа дуусна. Энэ хугацаанд Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу материалаа бүрдүүлж өгөхгүй бол дөхөн төлбөрийн дүнг 0 төгрөгөөр тооцохоор болсон» хэмээн мэдэгдэв. Тэрбээр мөн үлдэж байгаа хугацаанд хамтарч ажиллах талаар онцолсон юм.

Ингээд ЭБЭХЯ, БОАЖЯ, АМГ, МХЕГ-аас «Урт нэртэй хууль»-ийн хэрэгжилттэй холбоотойгоор авч буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хүрэлцэн ирсэн аж ахуйн нэгжийн төлөөллүүдэд танилцууллаа.

Мэдээж төрийн байгууллагуудын зүгээс нэгэнт гарсан хуулийг хэрэгжүүлнэ. ЭБЭХЯ, БОАЖЯ, АМГ, МХЕГ-ын төлөөллүүдийн мэдэгдсэнээр хэн нэгэн хүний ямар нэгэн саналыг хүлээж авахгүй гэнэ. Тэд мэдэгдэхдээ «Энэ хууль санаачлагдахаас эхлэн санал хүсэлт юу байгаа талаар холбогдох бүх байгууллагаас асууж байсан. Хуулийг хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхгүй гэж маргаж байх үед ч гэсэн аж ахуйн нэгжид сайн тайлбарлаж байсан. Тэр үед аж ахуйн нэгжээс санал хүсэлт бараг ирээгүй. Өөрөөр хэлбэл одоо санал хүсэлт сонсох цаг биш» гэв.

Харин «Урт нэртэй хууль» уул уурхайн компаниудад цочроо өгөөгүй нь энэхүү хурлаас тодорхой болсон юм. Аж ахуйн нэгжийн төлөөллүүд «Урт нэртэй хууль» хэрэгжих боломжгүй, энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн байр суурин дээр хатуу зогсож байгаагаа хурлын үеэр илэрхийлж байлаа.

Тухайлбал «Баялаг газар» компанийн захирал Ж.Цэнд-Аюуш «Монголчууд юу юу ч үгүй байх үед алт хөтөлбөр батлагдаад, ура хашгираад бүгд орсон. Тухайн үед «Урт нэртэй хууль» байгаагүй учраас одоо хэрэгжүүлэх боломжгүй. Харин энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар УИХ дээр ярьж байсан. Энэ нь зөв гарц болно. Мөн 2000 оноос хойш аж ахуйн нэгжүүдээс жил бүр байгаль орчны нөхөн сэргээлтийн баталгаа болгож, 50 хувийн татвар аваад байсан. Энэ мөнгө хаана байна вэ» гэсэн асуултыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын орлогч дарга Д.Саранд тавив.

Д.Саран «Нөхөн сэр-гээлтийн барьцааны мөнгө БОАЖЯ-ны Нөхөн сэргээлтийн санд бий. Энэ мөнгийг нөхөн сэргээлтээ хийсэн компаниудад буцаан олгох юм. Нөгөө талаар компанийн барьцаанд тавьсан мөнгө маш бага хэмжээтэй. Ердөө 500 мянгаас гурван сая төгрөг бий. Гэтэл нэг га газрыг нөхөн сэргээх дундаж зардал нь 12 сая төгрөг байдаг» гэлээ.

«Шар нарст» ХХК-ийн ерөнхий захиал Б.Агваандондов «Урт нэртэй хуулийг хэрэг-жүүлж байгаа арга зам буруу байна. Нөхөн төлбөрийг өгөх юм бол ингэж хоног сарыг нь тулгах шаардлагагүй. Цаад утгаараа нөхөн төлбөрийг олгохгүй гэсэн үг байна. Энэ хуулийг өөрчлөх хэрэг-тэй. Тэгэхгүй бол до-тоодын олон компани дампуурна. Тэнд ажил-лаж буй олон мянган хүн ажилгүй болно. Урт нэртэй хууль үнэхээр хөрсөн дээр буухгүй хууль гарсан» хэмээж байв.

АМГ-ын Геологи, уул уурхайн албаны дарга М.Ариунбаяр «Энэ хууль огт буруу байна гэж үзвэл зохих газар нь ярих хэрэгтэй. Бид хуулийг хэрэгжүүлэгч агентлаг» гэсэн хариул-тыг өгнө лээ.

Эх сурвалж: "Өглөний сонин”

Category: Улс төр Эдийн засаг | Views: 242 | Added by: bloodserver | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайх

Зочид хаанаас..
free counters

Статистик

Таны тухай
IP

Цаг агаар

Facebook LIKE
Game blog

Promote Your Page Too


Сайтыг эзэмшигч Bloodclan © 2010-2016
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана. Утас: 93066798 И-мэйл: Puujeesky@yahoo.com