menu
person

7:16 PM
Тайлагдашгүй Нууц / Бермудын гурвалжин /

 
Бермудын гурвалжин /чєтгєрийн гурвалжин/Атлантын далайн баруун хэсэг, АНУ-ын зvvн Ємнєд эрэгт хэлбэр дvрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулах район байдаг. Тvvний талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хvрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун єргєрєгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг. Энэ газар бол дэлхий дээрх хамгийн гайхалтай бєгєєд нууцлагдмал vл мэдэх газруудын нэг юм. Бермудын гурвалжин гэж голдуу нэрлэгддэг энэ районд 1945 оноос хойш 100 гаруй нисэх онгоц, усан онгоц /тvvн дотор шумбагч онгоц/ болон мянга гаруй хvн ор сураггvй алга болсон юм.

Алга болсон тухай мэдээллvvд

1909 онд тэр vедээ хамгийн алдартай бєгєєд жинхэнэ далайчин байсан ахмад Жоуш Слок Бермудын гурвалжинд алга болсон. Тэр дэлхийн тvvхэнд анх удаа далбаат онгоцоор дэлхийг тойрсон хvн юм. 1909 оны 11-р сарын 14- нд Мартас-Виньярд арлаас Ємнєд Америк руу чиглэн яваад тэр єдрєєс хойш, тvvнээс ямар нэг сураг ажиг гараагvй ажээ.



Хvн болон усан онгоц алга болсон талаар гарч байгаа таамаглал зєндєє олон болжээ.

Тэдгээрийн дотор: газар хєдлєлтєєс vvсэн гарсан цунамын гэнэтийн давалгаа, том солир, онгоц дэлбэрэх, далайн аймшигт амьтны дайрлага, єєр хэмжээст орон зайд оруулдаг, орон зай цаг хугацааны гажилт гажуудал нь усан онгоцыг тєєрvvлдэг, онгоцыг унагадаг нь газрын татах хvч болон цахилгаан соронзон орны долгион, эртний иргэншлийн амьд vлдсэн хvмvvс, эсвэл сансар огторгуйн амьтад, эсвэл ирээдvйн хvмvvсийн удирдлаган дор дэлхийн амьд амьтдын тєрєл загваруудыг цуглуулах гэсэн усан доорхи болон агаарын vл мэдэх нисдэг биетvvд байж болох юм.

Мэдээж хэрэг жил бvр эл гурвалжингийн дээгvvр олон тооны онгоц нисэн гарч, мєн тєдий тооны усан онгоц тvvнийг дайран гардаг ч тэд амьд мэнд бvрэн бvтэн байгаа билээ.

Vvн дээр дэлхий дээрх бvх далай тэнгисvvдэд янз бvрийн шалтгаанаар усан онгоц болон онгоцууд сvйрч л байдаг билээ. / Энд нэг зvйлийг ялгаж салгахыг хvсч байна: сvйрэх болон оргvй алга болох бол хоёр єєр ойлголт юм шvv. Эхнийх нь тухайд усан дээр хагархай хугархай хэсгvvд болон хvvр цогцос vлддэг, харин хоёрдахьд нь бол юу ч vлддэггvй/. Гэхдээ ийм тайлбарлашгvй, гэнэт оргvй сураггvй алга болох тохиолдол гардаг тийм газар дэлхий дээр vvнээс єєр байдаггvй.

Аризоны номын санч Лоуренс Д. Куше єєрийн " Бермудын гурвалжин: Цуу яриа домог ба бодит байдал" номондоо энэ газрын нууцыг дэлгэжээ. Тэр vvнийг хууч домог дагуулсан сенсаац шуугиан гэж vздэг. Ингэхдээ тэр учрыг нь олж чадаагvй жигтэй хачин учир битvvлэг ор сураггvй алга бололтоос бусдыг нь vгvйсгэдэг.

1950 онд Канадын засгийн газраас зохион байгуулсан соронзон ба таталцлын хvчийг судлах хєтєлбєрт оролцож байсан Уильберт Смит агуу том єндєрт vргэлжилсэн харьцангуй багавтар /300 метр орчим голчтой/ онцгой районыг ажиглан харсан. Тэр тэднийг бєєгнєрсєн Холбоосны район гэж нэрлэсэн. " Эдгээр районуудад соронзон болон таталцлын хvч нь онгоцыг маш амархан тас татан хаях болтлоо гажуудсан байдаг". Иймд эдгээр vзэгддэггvй бєгєєд картан дээр тэмдэглэгдээгvй районд орохоор соронзон ба таталцлын гажуудалд оронгуут онгоц сvйрэлд єртдєг". Тэгээд цаашилбал: "соронзон ба таталцлын холбоосын эдгээр районууд нь шилжин байрладаг уу эсвэл зvгээр л алга болдог уу - мэдэгдээгvй байгаа... 3- 4 сарын дараа бид тэдний заримыг олох гэж хичээсэн боловч ямар ч мєр байгаагvй".

Гурвалжин болон бусад сэжигтэй районуудыг илvv тодорхой Айвен Андерсон судлан шинжилсэн. Тvvний дvнд тэр "Дэлхий дээрх арван хоёр чєтгєрийн хєндий" гэдэг таамаглалыг дэвшvvлсэн. Усан онгоц болон нисэх онгоцны хамгийн их алга болдог газарт тэр болон тvvний туслагчид картан дээр тэмдэглэгээ хийж байхдаа тэдний ихэнх хэсэг нь дэлхийн зургаан районд тєвлєрсєнийг эхлээд анзаарчээ. Тэд бvгд барагцаагаар ромбо хэлбэртэй байсан ба Экватороос урагшаа болон хойшоо 30 ба 40- р єргєрєгийн хооронд оршиж байжээ.

Сандерсоны таамагаар бол " Хачирхалтай районууд' уртрагийн 72- р градусыг даган байрласан ба тэдний тєвvvд нь нэг нэгнээсээ єргє-рєгийн 66 градусын зайтай экваторын хойд талд тав, ємнє талд тав байв. Хоёр туйлыг оруулан тэд дэлхийг бvхэлд нь тойрсон хэлхээг бvрдvvлж байгаа юм. Энд илvv идэвхтэй хєдєлгєєн бусад районд нь тэр нь арай бага, гэхдээ соронзон орны гажуудалыг нотлож байгаа баримт нотолгоо болон орон зай ба цаг хугацааны гажуудал байж болох юм.

Эдгээр жигтэй районуудын ихэнх нь эх газрын зvvн хэсэгт хойд зvгийн дулаан ба ємнє зvгийн хvйтэн урсгалын мєргєлдєх уулзвар газарт оршиж байгаа юм. Эдгээр районууд нь гvний болон гадаргуугийн тvрлэгийн урсгалын чиглэл єєр єєр байдаг газартай тохирч байгаа юм. Усан доорхи хvчтэй хувирамтгай урсгал нь ялгавартай температурын нєлєєгєєр радио холбоог сарниулдаг соронзон, магадгvй тодорхой нєхцєл байдалд тэнгист обьектыг шилжvvлдэг таталцлын хvч нь агаарт эсвэл орон зайд байгаа обьектыг єєр хугацаанд байгаа цэгт очуулж болох юм.

Эдгээр район дахь иймэрхvv процессыг нотлох хажуугийн туслах нотолгоо болгон Андерсан онгоц цагтаа ирэхгvй байгаа гайхалтай хэллэгийг дурьдаж байдаг. Ердийн нєхцєлд хэрэв хvчтэй салхи байхгvй vед онгоц товлосон цагаасаа эрт ирнэ гэж байж болохгvй нь ойлгомжтой. Хvчтэй салхи болоогvй байхад ийм тохиолдол чухам гурвалжингийн районд тохиолддог бєгєєд эдгээр онгоц тэр нvгэлт хар нvхийг дайран гарч ирж байжээ

Category: Бичлэг | Views: 595 | Added by: bloodserver | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]