Сүнсийг хилэглүүл 7 - 15 March 2011 - Free Download Blog...
PickPickPick Monday, 2016-12-05, 11:39 PM
Тавтай морил Зочин | RSS
Free Download Blog
Нүүр | Бүртгүүлэх | Орох
Үндсэн цэс

Ангилал
Мэдээ Мэдээлэл [188]
Улс төр Эдийн засаг [7]
CS болон Dota hack [19]
Бичлэг [15]
Админуудын дүрэм [1]
Кланы гишүүд зураг [1]

Хандалт

Календарь
«  March 2011  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Designer Banner
BannerFans.com

Нэвтрэх

Та нэг л удаа үз

Мөнх хөх тэнгэр ивээх болтуугай!

Main » 2011 » March » 15 » Сүнсийг хилэглүүл 7
9:16 AM
Сүнсийг хилэглүүл 7
 

ichigo_hollow_by_kuroi_tsuki



Дээрх зурган дээр заларч буй зүүдэнд орж хар даруулмаар дүр төрхтэй энэ залууг Ичиго гэдэг. Гэхдээ үнэндээ Ичиго ийм эвгүй царайтай биш л дээ. Мань эр жаахан ууртай... бишээ бүр хилэгнэчихсэн байгаа байдал нь.

Энгийн нэгэн ахлах сурагчийн амьдралаар замнан явсан Курасаки Ичиго - гийн амьдралд Рукиа нэртэй охин гарч ирснээр түүний уйтгартай нэгэн хэвийн залхуутай амьдрал нь зав чөлөөгүй хүч үзсэн тулаан, цаг үргэлжийн аюул заналхийлэл, адал явдлаар дүүрэн болдог.


Хүн үхээд яадаг бол? Үхсэний дараа хаа очдог бол? Энэ асуултанд яг таг онож хариулж чадах хүн байхгүй л болов уу? Яахав зарим нэг нь ямар хүн байснаасаа шалтгаалж там эсвэл диваажинд очино гэж ярьдаг. Үнэн байж болох л юм. Гэхдээ бас л...

Харин Японы зохиолч Нориаки Кубо, хүн үхээд яадаг талаар бас нэгэн сонирхолтой таамаг дэвшүүлж түүнийгээ Блийч нэрийн дор манга болгон гаргаж улмаар манганы үйл явдлыг дэлгэцийн цуврал аним болгон гарч эхэлжээ. Нориаки энэхүү таамгаа амьдралтай холбож, гайхалтай сонирхол татам түүхийг зохиосноор бидний төдийгүй, олон сая хүний үзэх дуртай Блийч мэндэллэжээ.

Хүн үхсэний дараа ахин нэг удаа нүдээ нээх тэр үед хүний ертөнцөөс, үхэгсдийн ертөнцөд хүрэх хаалга нээгдэнэ. Тэр хаалгаар дамжин үхэгсдийн ертөнцөд хүрч, тэнд түүнийг өөр нэгэн амьдрал хүлээн авна. Тэнд яг л бодит ертөнцтэй адилаар амьдрал өрнөх болно. Нэг ёсондоо хүний сайхан амьдралийг олж авах 2 дахь боломж юм.

Өөр нэгэн өшөө хорсол, уур хилэндээ автсан хүнд харин хаалга харагдахгүй. Тэгээд л хүний сүнс үүрд тэндээ гацаж орхино. Ганцаардал нь түүнийг бага багаар идэж улмаар түүний хүн чанар замхаран алга болж, уур хилэн нь түүнийг бүрэн нөмөрч зүрх сэтгэл нь үгүйрэн хоосорч, зүрхний нь орыг цээжийг нь нэвт сүлбэсэн мэт том нүх орлоно. Хүн гэж таних түүний нүүрийг аймшигтай муухай дүр төрхийг харуулсан ясан баг орлох болно. Нэг бодлын өрөвдөлтэй ч энэ хүн ирээдүйгээ өөрөө бичсэн шүү дээ. Ийм зовлонг амсаж өөрийгөө алдагсдыг хар сүнс гэнэ. Хар сүнснүүд мөн дотроо маш олон төрөл байдаг, тэднээс хамгийн хүчирхэг нь Аранкарууд юм. Хар сүнснүүдийн хамгийн муухай нь тэд хүний сүнсээр хооллодог. Хорвоо дэлхийд маш олон хар сүнснүүд бий, тэд бүгд хүний сүнс идээд байвал дэлхий дээр амьд хүн үгүй болно.

Үхэгсдийн ертөнцөөс өөрийн чадвар, хүч чадлаар шилэгдэн гарсан сүнснүүд Сүнсний нийгэмлэгт элсэж ирээдүйн Шинигами буюу Үхлийн Бурхан болохын төлөө бүх хүч чадлаа дайчлан суралцдаг. Шинигами нарын үүрэг бол хүний ертөнцөд бактер мэт олширч буй Хар Сүнснүүдийг гэсгээж, хүн төрөлхтнийг аюулаас аврах юм. Тиймээс тэднийг Үхэл, Амьдралыг тэнцвэржүүлгчид хэмээн нэрлэнэ.


Рукиатай учирсан Ичиго орлогч үхлийн бурхан болж хар сүнснүүдийг устгаж эхэлж буйгаар Блийчийн үйл явдал эхэлдэг. Харин өрнөлд Рукиа сүнсний ертөнцийн хуулийг зөрчсөн хэмээн яллагдаж үхэх ялд унана. Харин Ичиго Рукиаг аврахаар өөрийн  жинхэнэ хүчийг нээснээр Үхлийн Бурхан болж найзыгаа аврахаар үхэгсдийн ертөнцийн, сүнсний нийгэмлэгийг зорино. Ичиго ганцаараа бус Сүйтгэгч Ишида, Ёру-ичи бүсгүй болон ер бусын этгээд хүчтэй Чадо нартай хамт явна. Олон тулааны дараа тэд Рукиаг аварч харин Ичиго Сүнсний Нийгэмлэгт өөрийн гэсэн байр суурьтай болно. Энэ үйл ядлаас хойш Аранкарууд гарч ирж, Сүнсний нийгэмлэг болон Аранкаруудын хооронд дайн эхэлнэ. Ичигогийн Аранзаруудтай холбогдсон шалтгаан нь тэд Ичигогийн найз Иноуг хулгайлж өөрсдийн ертөнц болох Хюго Мундогийн Лас Ночос цайзад хорьдог байна.

Ингээд л бөөн юм болно доо!!!

PSP дээр Блийчийн 9 тоглоом байдгийн 7 хоорондоо холбоотой, хүүхэлдэйн үйл явдлыг харуулсан Сүнсийг хилэгнүүл нэрт цуврал юм. Хамгийн сүүлийн 7 дахь цуврал нь өнгөрөгч 10 онд гарсан юмаа. Харин өнөөх 2 нь мөн л хоорондоо холбоотой Сүнсний Наадам нэрт цуврал.

Одоо танд хүргэх цуврал нь Сүнсийг хилэгнүүл 7 юм. Цуврал болгон хүүхэлдэйн үйл явдлийн дарааллаар гардаг учир, 7 дугаар цувралд мэдээж хамгийн сүүлийн үйл явдал гарах болно. Аранкаруудын эсрэг Үхлийг бурхадын тулаан хүний ертөнцөд өрнөж буй үйл явдал байх болно.

Тоглолт : Хажуу талаас харсан камертай тулаант төрөлд багтах тоглоом. Та түүхэн замналаар тоглож тоглоомын гол үйл явдлыг мэдхийн сацуу тоглоомонд багтсан дүрүүдийг нээх боломжтой. Түүхэн замналаар зогсохгүй тоглогчийг уйдаахгүй олон өөр өөр тоглолтын хэлбэрүүд байгаа. Дээрээс нь маш олон тоглох дүртэй учир үнэн янзтай. 84 тоглох дүртэй гээд боддоо!!! 84 өөр чадвар, 84 өөр тоглолт, 84 өөр зэр зэвсэг. Энэ бүхэн таныг мөддөө л уйдаахгүй гэдэгт бат итгэлтэй байна.

Дуу, дүрс : Миний хэлдэгчлэн PSP дээрх Anime - ийн тоглоомын зураглал үргэлж гологдохооргүй сайн болдог гэж. Тэдний нэг нь мэдээж Блийч шүү дээ. Дүр, цаад талын орчин гээд л бүгд их сайн болсон тоглоом. Дууны тал дээр ч тэр үнэхээр сонирхол татам байдаг. Тэр дундаа тоглолтын ард явах аяз.

Trailer :

 

ТАТАХ

Энд дар

Анхааруулга - Тоглоомын хэл Япон. Блийчийн тоглоом PSP дээр English ээр гардаггүй.

 

Category: Мэдээ Мэдээлэл | Views: 153 | Added by: bloodserver | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайх

Зочид хаанаас..
free counters

Статистик

Таны тухай
IP

Цаг агаар

Facebook LIKE
Game blog

Promote Your Page Too


Сайтыг эзэмшигч Bloodclan © 2010-2016
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана. Утас: 93066798 И-мэйл: Puujeesky@yahoo.com