menu
person

9:38 AM
Прокурорын байгууллага хүртэл улстөрждөг боллоо
Улстөрждөггүй төрийн бай­гууллага гэж үгүй боллоо. Тухайлбал өчигдөр Нийс­лэ­лийн прокурорын орлогч про­курор Ё.Сагсай хэвлэлийн ба­га хурал зарлаж, "цочтол” шоу­дав. Хэзээ байхдаа Нийс­лэ­лийн прокурорын газ­раас ий­мэрхүү асуудалд хэв­лэ­лийн бага хурал зарлаж бай­лаа даа. Хэвлэлийнхэнд м­э­дээ­­лэл өгөх гэж дүлэгнэдэг тэд өчиг­дөр өөрсдөө бидэнд хан­­дав. Тэрбээр Н.Энхбаярын ша­­­дар туслах Б.Тулгыг сул­ла­­хыг шаардсан МАХН-ын ги­шүүд гэх өвөө, эмээ нар Нийс­лэлийн проку­ро­рын газ­рын үүдэнд жаг­саал хийж, хяналтын про­ку­рор О.Мөнх­баатарыг ээрч хор­гоо­сон хэмээн гом­дол­лосон юм. Үүний төлөө л Нийс­лэ­л­ийн прокурорын газраас хэвлэ­лийн бага хурал зарлаж, жаг­сагчдад сануулга өгөв. Ямар Монголд анх удаа жагсаал болж, Нийслэлийн прокурорынхон анх удаа эсэр­гүүцэлтэй тулгарч бай­гаа биш. МАХН-ын гэх энэ даржин жагсаалаас хүч­тэй эсэргүүцлийн уриа лоо­зон барь­сан хүмүүс элдэв бай­гуул­лага руу дайрдаг л бай­сан. Ахмадын чөлөөт хол­боо­ны Г.Баасан хүртэл "Ц.Ням­доржт­ой уулзуул” гээд ХЗДХЯ руу дайрч байлаа. Гэх­­дээ тухайн үед ингэтэл улс­төр­жиж "Манай сайдыг Г.Баа­сан ээрч хоргоосон” гэж хэв­­лэлийн бага хурал зар­­лаж байс­ныг санахгүй юм. Тэгэхээр Нийслэлийн прокурорын газрын улстөрж­сөн энэ асуудлыг экс Ерөн­хий­лөгч Н.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хоёрын хэрүүлтэй шууд холбож үзэ­хээс өөр арга алга. Мөн эд­ний хэрүүлд 100 хувийн сэт­гэл ханамжтай байгаа Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж, түү­ний "гар, хөл” гэгддэг Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын тушаалаар Нийс­лэлийн прокурор газ­рын орлогч прокурор Ё.Саг­сай хэвлэлийн хурал хийж, улстөржихөд хүрсэн биз ээ. Товчхондоо эдгээр эрх­мийн хэрүүлийн хомор­гонд прокурорын байгуул­лага хүр­тэл өртчихөөд, ичих ч үгүй улстөржөөд явж байна. Хү­чээр хийлгэсэн иймэрхүү хурал ямар л өөдтэй болов гэж. Ё.Сагсай прокурор л жаа­хан нүүрээ улалзуулах шиг­ болно лээ. Нөгөөтэйгүүр экс Ерөн­хийлөгч Н.Энхбаяр "Намайг хэлмэгдүүлэх гээд байна” гэж хэвлэлээр зарлах болсон. Цаг үеийн ороо бусгаа байдлыг ажиглавал үнэхээр ч хэлмэгдүүлэх гээд байгаа мэт үйл явдал энэ мэтээр өр­нөх болжээ. Гээндээ ч бий, гоон­доо ч бий гэгчээр эдний аль алинд л асуудал байдаг бо­лов уу. Юутай ч хоёр дарга хоо­рондоо хэрэлдэхээрээ тө­рийн байгууллагыг хүртэл ич­гэв­тэр байдалд оруулдаг энэ асуудлаа хэзээ болих юм бэ. Өглөөний сонин дээр гарсан материал
Category: Улс төр Эдийн засаг | Views: 604 | Added by: bloodserver | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]