menu
person

7:19 PM
наска цөл

Эрдэмтэд олон жилийн турш энэхvv нууцлаг зургийн учир утгыг тайлах гэж оролдоод дийлээгvй гэдэгЦөл дундах 500 кв км хэмжээтэй газарт хvн амьтныг дvрсэл¬сэн элдэв зураас, геометрийн дvрсээс бvтсэн агуу том зураг энэ цагийнхныг гайхшруулсаар, сэтгэлийг нь соронзон мэт татсаар удаж байна. Тэндэх хамгийн том зураг нь 300 метр урттай. Тэр гайхамшгийг орчин vеийн хvмvvс ХХ зууны эхээр л анх олж мэджээ. Перугийн тэнгэрээр онгоц дvvлж эхэлсэн тэр vеэс л Наска цөлд хvмvvсийн хэзээ ч өмнө нь дуулж сонсож байгаагvй нууцлаг зураг илэрсэн байна. Yнэндээ уг зураг дээрх бvх дvрсийг ойрын зайнаас харахад тийм ч сайн ялгарахгvй. Харин дээрээс буюу онгоцоор нисч явах vед л илvv тод харагддаг бөгөөд сонин мэдрэмж төрvvлдэг гэнэ. Өнгөрсөн зун Өмнөд Америкт олон улсын хамтарсан экспедици Наскагийн нууцыг тайлахаар ажилласан нь тvvхэнд байгаагvй том эрэл хайгуул болжээ. Эл зургийн талаар судлаачид янз бvрийн таамаглал дэвшvvлсэн байдаг. Харин АНУ, Авсрали, Герман, Швейцарь, Перугийн эрдэмтэд цөл дундах зураг хэрхэн бий болсон талаархи таамаглалууд vнэнд ойртох эсэхийг энэ зун нэг бvрчлэн шалгаж vзжээ.

Оддын газрын зураг уу, эсвэл хуанли уу…
1946 онд Германы математикч, одон орон судлаач Мария Райхе Наска цөлийн эл зургийг судалжээ. Наска дахь зураг нь эрт дээр vед уг цөлд амьдарч байсан овог аймгийнхны сансар огторгуйн тухай мэдлэгийг харуулсан хэмээн Райхе vзсэн байна. Тухайлбал, тэд өөрсдийнхөө хамгийн сайн мэддэг одны орд, огторгуйн сонирхолтой биетvvдийг зурж чаддаг байж. Газарт шигдэж vлдсэн зураг, зураасны учрыг олохын тулд Райхе уг зургийг углуургаар нь тайлж мэдэхээр оролджээ. Хуанли, эсвэл оддын газрын зураг хэмээсэн тvvний санааг эрдэмтэд vгvйсгэж. Швейцарийн эрдэмтэн Армин Грюаны баталснаар Райхегийн санаа нь санамсаргvй тохиолдлоос өөрцгvй гэв.

Мөнхийн рашааны vлдэгдэл байв уу…
Яг ийм санаа оноо бас л хvчтэй тархаж байв. Уг зураг нь хонгил, худаг, эвсэл газрын усан судалтай давхаргыг заадаг гэсэн санааг нэжгээд хvн гаргажээ. Өдгөө Наска цөл нь дэлхий дээрх хамгийн ган гачигтай газрын нэг. Ийм учраас судлаачид энэ газарт тухайн vеийн овог аймгуудын усны шvтээн байсан бөгөөд тэд энэ зургийн тусламжтайгаар дурын цэгээсээ мөнхийн рашааны эх ундаргыг олох боломжтой байсан гэсэн таамаглалыг дэвшvvлсэн байна. Цөл дэх уран зургийг МЭӨ 200-МЭ 700 оны хооронд бий болсон гэж vздэг. Тухайн vед уг газар нь сэтгэл татам нутаг байжээ. Энд vржил шимтэй тал, усаар дутагдаж гачигдахын зовлонгvй, оршин суугчид байсан гэхээр дээрх таамаглал нэг л итгэл vнэмшил төрvvлэхгvй байна.

Цэнгэлдэх хvрээлэн vv…
Гурав дахь томоохон хувилбар нь газарт товойж vлдсэн дvрсvvд нь ямар нэг спорт, эсвэл олон нийтийн тоглоом наадгайд зориулагдсан гэж vздэг. Нэлээд судлаачид хvмvvсийн байнга л холхих, явах, гишгэх хөдөлгөөний улмаас газрын хөрсний дээд давхаргад дээрх дvрсvvд vvссэн бөгөөд тухайн vеийн асфальтан бус замд зөрөг зам, жимvvд бий болсон гэдэгт итгэдэг. Тэдний дэвшvvлсэн санааг зураглаад vзвэл их л сонин дvр төрх гарна. Тэднийхээр бол уул нутгийнхныг зугаацуулахын тулд амьтны дvрсийг санагдуулам тусгай чиглэл гаргаж гvйж, эсвэл алхуулсан болж таарах нь уу. Гэвч нарийн ажиглавал дvрснvvдийн ихэнхийнх нь дээгvvр болхи бааз зураас шугам татсан татсан байдаг аж. Радио нvvрстөрөгчийн шинжилгээгээр ийм зураас зураг бий болсноос 100 жилийн дараа хийгдсэн болохыг тогтоожээ.

Эцсийн хувилбар энэ бол мөргөлийн газар
Олон жилийн турш эрдэмтдийн сэтгэлээ чилээсэн судалгаа ажил энэ зун л нааштай болжээ. Өөрөөр хэлбэл, цөлд бий болсон зураг нь газрын зураг ч, хуанли ч бус, цэнгэлдэх хvрээлэн ч биш байж. "Бид жижгээс нь эхлээд том хvртэлх бvх хувилбарыг нарийвчлан нягталсан. Таамаглал бvрт дутагдал байсан. Тиймээс бид энэ дvрс нь шашны зан vйлд ашиглагдаж байсан гэсэн дvгнэлтэд хvрсэн” гэж ярьжээ. Уг санааг баталсан нэгэн олдворыг ч тэд илрvvлжээ. Олон тооны дvрсийн хажууд бага зэрэг өндөрлөг газраас эрдэмтэд модон дэвсгэрийн ул мөрийг олсон байна. Мөн тэндээс христосын vеэс өмнө Өмнөд Америкт vржил шим, эд баялгийн бэлгэдэлд тооцогддог байсан далайн дунг олжээ. Энэ нь тухайн vеийнхний гол тахил байсан бололтой. Тvvнчлэн эрдэмтэд Наска цөл дэх эртний хотын археологийн малтлагын vр дvнд тухайн vеийн соёл иргэншлийн дvр төрхийг сэргээн босгохыг оролджээ.

Гайхмаар нь, эртний перучууд халуун агаараар дvvргэсэн, тэнгэрт хагас цагаас илvvгvй хөөрдөг, нэг их томгvй агаарын бөмбөлөг бvтээж чаддаг байжээ.
1709 онд Португалийн хаан ширээний төлөө өрсөлдөж байсан Бартоломеу ди Гушман гэгч Лиссабоны тэнгэрт агаарын бөмбөлгөөр аялж байсныг эргээд саная. Гушман Бразильд католик шашны сургуульд суралцсан бөгөөд тvvний багш нар нь Өмнөд Америкаар хөндлөн гулд хэрсэн шашны номлогчид байж. Магадгvй, тэд шавьдаа Наскагийн эртний оршин суугчид агаарын бөмбөлгөөр аялдаг байсан тухай домгийг ярьсан ч байж болох юм. Гэхдээ энэ нь таамаглал төдий зvйл. Наскад эрт дээр vед амьдарч байсан хvмvvс хvн төрөлхтний соёл иргэншилд vл тайлагдах зураг vлдээсэн шигээ агаарын бөмбөлгийн тухай бас л нэгэн оньсого vлдээсэн ч байж мэднэ.

Манай гарагийн хамгийн гайхалтай газрууд
1939 онд Америкийн археологич Пол Косок цөлийн дээгvvр 60 метрийн өндөрт онгоцоор нисч байхдаа уг зургийг анзаарчээ. Тэрбээр эл гайхамшигтай дvрсvvд нь эртний хvмvvсийн оддын зурхайд зориулсан ариун дагшин газар гэж vзсэн байна. Оросын алдарт физикч Леонид Ксанфомалити Наска цөлийн зургийг маш өндрөөс лазер шиг төхөөрөмжийн тусламжтайгаар хийсэн гэсэн санааг дэвшvvлжээ. Гэвч МЭӨ III зуунд хаанаас тийм лазер олдох билээ дээ? Энэ мэтээр зургийн талаархи таамаглалууд vргэлжилнэ.


Харь гарагийнханд зориулж хэн сансрын зам бvтээв? 
1955 онд Их Британийн сонин содон vзэгдлийн судлаач Жеймс Мозель Наскагийн зураг буй газар нь эрт дээр vед харь гарагийнхны хөл дvvжилдэг газар байсан гэж vзжээ. Yнэндээ тэдний хөлгийн нисч буух талбай гэсэн vг л дээ. Тvvний энэ таамаглал нэлээд тvгээмэл бөгөөд өнөөг хvртэл vvнийг дэмждэг хvмvvс цөөнгvй бий. Гэвч харь гарагийнханд нисч буухад нь 500 кв км хэмжээтэй тийм том талбай ямар шаардлагатай байсан гэдэгт хэн ч vнэмшилтэй тайлбар хийж чадаагvй юм. Харь гарагийнхан хөлгөөрөө нисэхэд тийм их зай талбайд тонгочих хэрэг байгаа юм уу. Ингэж нисч буухын төлөө уг газар дээр ургамал, амьтны зураг сараачих шаардлага байсан гэж vv, зөвхөн уугуул нутгийнхныг зугаацуулахын төлөө ийм зураг зурсан гэж vv гэсэн сонин асуулт цуварна. 

Ямар ч сансрын хөлөг газардлаа гэхэд тэндэх бvх зургийг баллаж сохлох аюул гарах нь зайлшгvй. Тэгэхээр харь гарагийнхны сансрын буудал гэж барин тавин хэлэх нь бас л учир дутагдалтай байгаа биз. Харь гарагийнхан л vvнийг хийсэн гэж гvрийдэг нөхдийн хэлснээр бол эртний индианчууд техник технологийн тухай ойлголтгvй, газарт ч тийм хэцvv төвөгтэй зураг зурах ч чадваргvй байсан гэнэ. Харь гарагийнхны санаачилгаар л ийм сансрын зам бий болсон гэж vздэг энэ онолыг өнгөрсөн зууны наяад оны сvvлээр л Америкийн археологичид vгvйсгэжээ. Тэр vед модон хvрзээр "зэвсэглэсэн” багш, оюутнуудын баг Наскад зочилж, харь гарагаас өөр юм санаж сэтгэхээ байсан судлаачдын дvгнэлтэд няцаалт өгсөн байна. Тэдний судалснаар Наскагийн эртний оршин суугчид 14 хоногийн дотор ан амьтан, хvнийг дvрсэлсэн дvрсийг ядах юмгvй зурж чаддаг байсан аж. Энэ нь эртний бусад хvмvvсийн бvтээлтэй агаар нэг бөгөөд тэднээс ялгагдаж дутах зvйлгvй байсан гэнэ. Тиймээс учрыг нь олж хужрыг нь тунгааж чадаагvй зvйлээ юм л бол харь гарагийнхантай холбож тайлбарлах оролдлого Наскагийн энэхvv эрхэм шvтээний хувьд хаалттай болох нь тэр ээ

Category: Бичлэг | Views: 561 | Added by: bloodserver | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]