Н.Энхбаярыг улс төрийн тавцангаас бууснаас нь хойш - 11 December 2011 - Free Download Blog...
PickPickPick Monday, 2016-12-05, 11:32 PM
Тавтай морил Зочин | RSS
Free Download Blog
Нүүр | Бүртгүүлэх | Орох
Үндсэн цэс

Ангилал
Мэдээ Мэдээлэл [188]
Улс төр Эдийн засаг [7]
CS болон Dota hack [19]
Бичлэг [15]
Админуудын дүрэм [1]
Кланы гишүүд зураг [1]

Хандалт

Календарь
«  December 2011  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Designer Banner
BannerFans.com

Нэвтрэх

Та нэг л удаа үз

Мөнх хөх тэнгэр ивээх болтуугай!

Main » 2011 » December » 11 » Н.Энхбаярыг улс төрийн тавцангаас бууснаас нь хойш
9:22 AM
Н.Энхбаярыг улс төрийн тавцангаас бууснаас нь хойш
Н.Энхбаярыг улс төрийн тавцангаас бууснаас нь хойш сүүлийн хэдэн жил бараг оймс, гутлыг нь хүртэл хууль хяналтын байгууллагууд сайдынхаа заавраар тоолж эхэлсэн гэнээ. Цагтаа энэ хүн бараг Монголын хаан байлаа. Бусад Ерөнхийлөгч нар шигээ хувиа бодоод довоо шарлуулаад чимээгүй сууж байсан бол зүгээр л байх байсан байх л даа. Даан ч энэ хүн МАНАН гэж монголын том бүлэглэлийн тухай олон нийтэд үнэнийг нь дэлгэсэн нь өөрийнхөө оймсыг тоолуулах хангалттай ял авсан нь энээ. Үнэндээ тэр жоомтой буудал, хэвлэх үйлдвэр энэ тэр нь бол жирийн бизнесс хийдэг хүмүүст байдаг л зүйл. Үнэндээ өмнө нь ард түмэн энэ хүнийг хязгааргүй баян, авилгын загалмайлсан эцэг гэж ойлгож харааж зүхэж байлаа. Өнөөдөр хүмүүс арай ч дээ, ийм ядуу байсан юм уу, тэр загалмайлсан эцэг гэсэн энэ тэр нь хаана байнаа, жинхэнэ баячуудын хажууд юу ч биш л байсан байна ш дээ, харин ч Энхбаяр хамгийн шударга нь байсан юм биш үү гэсэн ойлголт нийгэмд газар авч эхэллээ. Энэ нь МАН-ын дарга Сү.Батболд болон жинхэнэ олигарихуудын дургүйг дээд зэргээр хүргэж, жинхэнэ хорхойтой араандаа зууна гэдэг шиг юм болоод байна. Тэр нь МАНАН хэмээх бүлэглэлийн хоточ манаач болсон Ц.Нямдоржийн хийж байгаа үйлдэл, Н.Энхбаярыг ямар ч аргаар хамаагүй шоронд оруулах гэсэн тэмцэлээс харагдаж байна. Н.Энхбаярыг шалгаад шалгаад юу ч гарахгүй болохоор туслахаас нь авахуулаад хорьж, 1937 оны хилс хэрэг хүлээлгэдэг аргаар үзэж эхэллээ. Олон нийт муу ч сайн ч монгол улсын Ерөнхийлөгч байсан хүнийг ингэж байгаа юм чинь жирийн мануусыг бол яавал ч яах нь, энэ монголд төрийн дархлаа гэж юм алга болж байна гэсэн айдас хүйдэст нийгэм автаж эхэллээ. Үүнийг нь МАН хүсэхийн дээдээр хүсэж байгаа нь саяхан болж өнгөрсөн бага хуралд МАН-ын дарга С.Батболдын хэлсэн айдас хүйдсээр дүүрэн илтгэлээс нь харагдаж байна. Гэвч иргэд сонгогчид 2000, 2004, 2008 оны тэр сэтгэлгээгээр байгаа биш шүү гэдгийг тооцоолж чадахгүй байна. Ард түмэн хэн нь хэн вэ? Гэдгийг мэдэж байгаа, монголд болж байгаа үйл явц жижигхэн улс оронд нүдний өмнө ил шүү гэдгийг хэлье. Н.Энхбаяртай сайн тэмц, няц дар, барьж хорих гээд хилсээр хэрэг хүлээлгэх гээд үз. Хэдхэн сарын дараа амьдрал, нийгэм ямар болхыг бүгдээрээ харья. Шударга сонгуулиар юм бүхэн өөр болноо. Үр хүүхдээ монголчууд бид тэгш шударга нийгэмд амьдруулахыг хүсэж байна. Тэрнээс өнөөдрийг шиг цөөн хэд нь баялагаа гадныханд худалдаад хагарталаа баяжаад, олонхи нь цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдарсан бидний нийгэм шиг нийгэмд амьдруулмааргүй байна. Энэ бүхний төлөө Н.Энхбаяр дуугарч байгаа гэдэгт итгэж байна.
Category: Улс төр Эдийн засаг | Views: 237 | Added by: bloodserver | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайх

Зочид хаанаас..
free counters

Статистик

Таны тухай
IP

Цаг агаар

Facebook LIKE
Game blog

Promote Your Page Too


Сайтыг эзэмшигч Bloodclan © 2010-2016
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана. Утас: 93066798 И-мэйл: Puujeesky@yahoo.com