ХАКЕР ГЭЖ ХЭН БЭ? - 5 January 2015 - Free Download Blog...
PickPickPick Monday, 2016-12-05, 9:37 PM
Тавтай морил Зочин | RSS
Free Download Blog
Нүүр | Бүртгүүлэх | Орох
Үндсэн цэс

Ангилал
Мэдээ Мэдээлэл [188]
Улс төр Эдийн засаг [7]
CS болон Dota hack [19]
Бичлэг [15]
Админуудын дүрэм [1]
Кланы гишүүд зураг [1]

Хандалт

Календарь
«  January 2015  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Designer Banner
BannerFans.com

Нэвтрэх

Та нэг л удаа үз

Мөнх хөх тэнгэр ивээх болтуугай!

Main » 2015 » January » 5 » ХАКЕР ГЭЖ ХЭН БЭ?
3:06 AM
ХАКЕР ГЭЖ ХЭН БЭ?

Хакерууд бол компьютерийн систем дэх алдаа, нууцлалийг сонирхон судалдаг хүмүүс юм. Түүнийг илүү сайжруулж хамгаалах арга замыг үргэлж эрэлхийлэх дуртай байдаг. Хакерууд Интернэтийг өргөжүүлж, UNİX үйлдлийн системийг одоо бидний хэрэглэж байгаа хүртэл хөгжүүлсэн юм.

Нөгөө талаар вэбд (системд ) зөвшөөрөлгүй нэвтрэхийг хакердах гэж ойлгож болно. Олон хүмүүс Хакеруудыг сайн хүмүүс Кракеруудыг муу хүмүүс гэж ойлгодог нь ташаа ойлголт юм. Хакерууд заримдаа кракеруудаасаа ч илүү муу зүйлийг хийх нь элбэг байдаг. Яагаад гэвэл мэдлэгийн хувьд Хакерууд нь хэзээд Кракеруудаас илүү бөгөөд хэрэв нэгэнт л илүү мэдлэгтэй юм чинь тэр мэдлэгээ муу зүйлд зарвал яахыг та ойлгож байгаа байх. Харин Кракерууд бол хэзээд муу хүмүүс байдаг гэж ойлгоход нэг их буруудахгүй ээ.

Linux пингвиний зурагтай эмблемтэй байдаг бол, FreeBSD чөтгөрийн зураг бүхий эмблемтэй байдаг. Тэгвэл Хакеруудад эмблем бий юу?

Энэ эмблемийг 2003 оны 10 сараас хэрэглэж эхэлсэн. Энд тэнд доорх дүрсүүдийг тавьсан байвал, та Хакеруудын эмблем гэж ойлгох хэрэгтэй болох нь. Харин хэн нэгний компьютерийг Хакердчихаад доорх эмблемийг тавихыг хориглодог. Кракеруудад зориулаагүй гэсэн үг л дээ. Хэрэв энэ эмблемийг ашиглах бол дараах сайтаас шууд аваад хэрэглэж болно. (http://www.catb.org/hacker-emblem/glider.png)


 

Хакерыг яаж таних вэ? Хамгийн сайн Хакер хэн бэ?


Миний бодлоор хамгийн "Сайн" Системийн Админ бол Хамгийн "Сайн" Хакер. Яагаад гэвэл Системийн Админууд өөрсдийн хийсэн юмаа хакердуулахгүйн тулд өөрөө өөрийнхөө системийн алдааг хайдаг. Тэгсээр байгаад "Сайн" хакер болчихдог. Гэхдээ бусад хүмүүс "Сайн" Хакер гэж ярьдаггүй бөгөөд "Elite Наскеr" гэж нэрлэж заншжээ.

"Хүн эхлээд эвдэж сурдаг, дараа нь засаж сурдаг" гэсэн нэг үг байдаг. Вэбийг хакердах гэж байгаа хүн довтолгооны ганц л арга мэддэг байхад хангалттай бол харин вэбээ хакердуулахаас хамгаалж байгаа хүн бүх аргыг мэддэг байх хэрэгтэй байдаг. Иймээс "Сайн" Системийн Администратор болоход хэр их хөдөлмөр орох нь харагдаж байгаа байх.


 

Хакеруудын ангилал


Хакеруудыг дотор нь Цагаан Хакер (White hacker), Саарал Хакер(Grеу hacker), Хар Хакер (Вlаск hacker) гэж 3 ангилдаг.

Цагаан Хакер: Сайн санаат хакер гэж ойлгож болно. Хэрэв Цагаан Хакер вэбээс (системээс) ямар нэг алдаа буюу нүх олбол энэ тухайгаа тухайн вэбийн Админд нь мэдэгдэж засуулах буюу өөрөө засах аргыг нь хэлж өгдөг. Цагаан Хакерууд нь Хар Хакеруудтай яг адилхан програм хэрэглэх боловч тэд файлыг устгах, ямар нэг мэдээлэл хулгайлах зорилгоор ашигладаггүй.

Хар Хакер: Нэрнээс нь хараад л та шууд ойлгож байгаа байх. Товчхондоо бол Цагаан Хакерын яг эсрэг нь. Хүний юманд нэвтэрч ороод устгаж, зугаагаа гаргаж явдаг хүмүүс.

Саарал Хакер: Дээрх хоёроос аль алиных нь шинж чанарыг агуулсан хүмүүс. Хааяа устгаад л хааяа засаад л. Ихэнх Хакерууд энэ төрөлд ордог.

Newbie: Хэрэв та дөнгөж шинээр сурч эхэлж байгаа бол танд энэ нэрийг өгөх нь дээ. Дээр нь бас нэг Хакерын төрөл байдаг нь Script Kiddies буюу Script Weenies юм. Эдгээр нь хакердах талаар ямар ч мэдлэггүй байж болох бөгөөд Хакеруудын хийсэн бэлэн програмуудыг (Tools) ашиглаад өөрөө ч мэдэлгүй хакердчих тохиолдол байдаг.


 

Хакер гэж юу гэсэн үг вэ?


Хакер гэдэг нэр томьёо нь анх компьютертай ямар ч хамааралгүй хүмүүсийг хэлдэг байв. "Хак” гэдэг нь англи хэлэнд сүхээр мод цавчихад гарах дууг илэрхийлдэг бөгөөд хакер гэдэг нь эрт үед модоор урлагийн хосгүй үнэт бүтээл туурвидаг уран гарт мужаануудыг хэлдэг байжээ. Жараад оны үед Массачусетийн Технологийн Их сургуулийн дэргэдэх төмөр замын загварын клубд хуучны телефон хэрэгслүүд хандиваар очсон байна. Үүнийг ашиглан тус клубийнхэн замын зангилаануудыг утасны дугаар залган хянах системийг бүтээсэн бөгөөд уг төхөөрөмжийн хэрэглээгээ "хакинг” гэж нэрлэж өөрсдийгөө хакерууд гэж нэрлэсэн. Ер нь заавал компьютерийн програм ч биш харин ямар нэгэн зүйлийг маш сайн хүний анхаарал татаж чадахуйц хийж бүтээснийг хакинг гэдэг байжээ. Одоо үед хакер гэдэг нэр нь мэдээллийн хулгайч, дээрэмчин, үймүүлэгч, вирус зохиогч, системийн програмист гээд бүх зүйлийг хамрах болсон. Энэ нь хуучны хакеруудад таагүй сэтгэгдэл төрүүлж тэд зарим нэг ялгааг гаргахын тулд крекер гэдэг нэрийг хэрэглэхийг сэтгүүлчдэд санал болгосон ч төдийлөн нийтэд түгээмэл болоогүй билээ. Крекер бол ямар нэг ашиг сонирхлын дагуу хуулиар хамгаалагдсан програм хангамжийн хамгаалалтыг эвдэлдэг програмист юм. Иймээс хакинг гэдэг ойлголтыг зөвшөөрөлгүйгээр компьютерийн системд нэвтрэх хэмээн ерөнхий ойлголтоор ашиглаж байна.

Category: Мэдээ Мэдээлэл | Views: 187 | Added by: bloodserver | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайх

Зочид хаанаас..
free counters

Статистик

Таны тухай
IP

Цаг агаар

Facebook LIKE
Game blog

Promote Your Page Too


Сайтыг эзэмшигч Bloodclan © 2010-2016
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана. Утас: 93066798 И-мэйл: Puujeesky@yahoo.com