Бермудын гурвалжин”-гийн нууц юу вэ? - 18 March 2011 - Free Download Blog...
PickPickPick Monday, 2016-12-05, 11:40 PM
Тавтай морил Зочин | RSS
Free Download Blog
Нүүр | Бүртгүүлэх | Орох
Үндсэн цэс

Ангилал
Мэдээ Мэдээлэл [188]
Улс төр Эдийн засаг [7]
CS болон Dota hack [19]
Бичлэг [15]
Админуудын дүрэм [1]
Кланы гишүүд зураг [1]

Хандалт

Календарь
«  March 2011  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Designer Banner
BannerFans.com

Нэвтрэх

Та нэг л удаа үз

Мөнх хөх тэнгэр ивээх болтуугай!

Main » 2011 » March » 18 » Бермудын гурвалжин”-гийн нууц юу вэ?
7:15 PM
Бермудын гурвалжин”-гийн нууц юу вэ?
Бермудын гурвалжин” буюу "Чөтгөрийн гурвалжин” хэмээх Атлантын тэнгисийн зүүн өмнөд хэсэгт орших бүсэд 1492 оноос 2008 он хүртэлх хугацаанд 170 гаруй ор мөргүй алга болсон тохиолдол бүртгэгдсэн байдаг. Гурвалжингийн гадуур болсон ч тохиолдол бий. Хэдийгээр зарим нь далайн шуурга, байгаль, цаг уурын байдал зэрэг нөлөөллөөс болж алга болсон гэх ч ихэнх нь ямар ч ул мөргүй алга болсон байдаг. Яг гурвалжин байдаг гэхэд бас үгүй. Бермудын гурвалжин нь тайлбаргүй алга болсон усан болон агаарын хөлөг онгоцны тоо өндөртэй бүс юм. Газарзүйн байршлаар авч үзвэл Бермуда, Майами, Флорида, Сан Хуан болон Пуэрто Рикогийн хооронд орших хэсэг юм.
 

Түүнчлэн АНУ-ын Газарзүйн нэрний байгууллага Бермудын гурвалжин хэмээх нэрийг албан ёсны нэр гэж үздэггүй төдийгүй тодорхой хавтаст хэрэг хөтөлдөггүй гэнэ. Мөн АНУ-ын NAVY хүртэл Бермудын гурвалжин гэж газар байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй.



Бермудын гурвалжингийн нэгэн адил Японы зүүн эргийн бүсэд соронзон долгион бүхий "Чөтгөрийн далай” гэж нэрлэгддэг бүс байдаг. Энэ газар мөн л оньсого мэт алга болсон тохиолдлуудаараа алдартай.



Товч түүх

Хамгийн анхны баримт нь алдарт Кристофер Колумбын тэмдэглэлд байдаг. Тэрбээр өөрийн тэмдэглэлдээ луужин ажиллахаа больж, далайд гал унасан талаар бичсэн байдаг бөгөөд далайн хаяанд гэрэл асч байсан тухай дурджээ. Энэ цагаас хойш маш олон тохиолдол гарав. Хамгийн алдартай тохиолдлууд гэвэл "19-р нислэг” буюу ТВМ Авенжэрсийн бүхэл бүтэн дивиз хөөрснийхөө дараахан алга болсон. Түүнчлэн "USS Cyclops” болон "Sulphur Queen” зэрэг онгоц ор мөргүй живсэн зэргээс болж "Бермудын гурвалжин гэж юу вэ?” хэмээх асуулт олны сонирхлыг татаж эхлэв. Харин нууц нь юу вэ?



Онолууд

Бермудын гурвалжин дахь алга бололтыг тайлбарлах олон онол, таамаглал дэвшүүлсэн байдаг. Хамгийн байж болмоор онолууд нь байгалийн үзэгдэл болон хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэх хоёр л байдаг хэмээн эрдэмтэд үзэж байна. "Чөтгөрийн гурвалжин” хэмээх энэ газар нь "жинхэнэ” хойд туйлыг заадаг хоёрхон газрын нэг гэгддэг. Энгийн үед луужин соронзон орны хойд туйлыг заадаг. Харин энэ хоёрын ялгаа гэвэл луужингийн гажилт юм. Зарим тохиолдолд луужингийн заалт 20 хэмээр зөрдөг. Хэрэв энэ онол нь үнэн бол хөлөг онгоцыг жолоодож буй хүн буруу чигийг барьж явсаар замаасаа гажиж, хүнд байдалд ордог байж болох юм.



Түүнчлэн далайн хойгийн усны түрлэг хэмээх онол бий. Муш хурдан, ширүүн тул ямар нэг ослыг ул мөргүй арчиж хаях чадалтай гэнэ. Үүнд цаг уурын нөлөөлөл ч байж болох талтай. Гэнэтийн давалгаа, аянга цахилгаан зэрэг үзэгдлүүдээс болж усан болон агаарын хөлөг сүйрдэг байж болох юм.



Хий – Английн Лийдс Их сургуулийн доктор Бен Кленнелл нэгэн таамаглал дэвшүүлсэн нь метан гидрат хэмээх бодис аж. Тэрбээр 1998 онд метан гидратыг дэлхийн эрчим хүчний ирээдүй хэмээн зарлах үедээ өөрийн онолоо танилцуулсан байна. Түүний хэлж буйгаар Бермудын гурвалжингийн далайн ёроолд хуримтлагдсан асар их метан гидрат газрын давхаргын хөдөлгөөнөөс болж дээш гардаг нь энэ оньсогоны хариу аж. Доктор Кленнел энэ талаар тайлбарлахдаа "Метан гидрат далайн ёроолоос гэнэт гарч ирснээр усны нягтыг асар багасгадаг. Өөрөөр хэлбэл, дээр хөвж байсан усан онгоц хэдхэн мөчийн дотор чулуу шиг живнэ гэсэн үг юм. Харин энэхүү шатамхай хий агаарт нисч байсан онгоцны хөдөлгүүрт гал авалзуулж, сүйрэхэд хүргэдэг” гэжээ.



Харийнхан болон цаг хугацааны аялал – Олны дунд тархсан бас нэгэн бодол бол эдгээр алга болсон хүмүүс хөлөг онгоцныхоо хамтаар цаг хугацааны орон зайд орчихсон гэх таамаглал билээ. Тэдний үзэж буйгаар эдгээр хүмүүс буруу үед, буруу газраа оржээ.



Эдгээр бүлэг хүмүүсийн үзэж буйгаар Бермудын гурвалжин хэмээх газар нь гариг хооронд зорчих үүд хаалга хэмээх таамаглал гэхэд хэцүү бодол ч байдаг. Хаалга нээгдэх тохиолдол жилд 25 удаа тохиолддог бөгөөд нэг удаадаа 28 минут орчим үргэлжилдэг гэнэ. Харин Номхон далайн гурвалжинд энэ нь жилд гурван удаа болдог гэнэ. Бермуд болон Номхон далайн гурвалжин нь сансар огторгуй даяар оршдог гурвалжингуудын нэг хэсэг гэнэ. Харийнхан эдгээр хаалгыг нарны эрчим хүч ашиглан нээж, олон сая гэрлийн жилийн тэртээх газарт маш богинохон хугацаанд аялах боломжтой болдог гэжээ.



Атлантис болон талстууд – Энэ онол сүүлийн үед их тархаж байгаа. Эдгар Кайс /1877-1945/ хэмээх анагаах ухааны мэргэжилтэн алдагдсан Атлантисын талаар дурджээ. Тэрбээр ирээдүйг харах болон эртний сүнстэй ярилцах чадвартай гэж өөрийгөө хэлдэг байсан бөгөөд өөрөөсөө гадна олон зуун хүнийг эртний Атлантчуудын дахин амилсан дүр хэмээн нэрлэж байсан гэнэ.



Түүний хэлж буйгаар Атлантис хот нь Бермудын Бимини хэмээх арлын ойролцоо оршдог байсан аж. Атлантчууд маш олон төрлийн гайхамшигтай технологи эзэмшдэг байсны дунд эрчим хүч ялгаруулдаг "галт талст” байв. Харин Атлантис хотын живж үгүй болсон шалтгаан нь галт талстууд удирдлагаас гарч, сүйрсэн явдал гэнэ. Энэ талст асар их хүчтэй бөгөөд одоо хэр далай доор идэвхтэй хэвээр байгаа гэнэ. Ингээд усан болон агаарын хөлгүүд өнгөрөх үед асар их хэмжээний эрчим хүчний долгион илгээснээс сөнөж, алга болоход нөлөөлсөн хэмээн Кайс хэлж байна. Түүнчлэн 1968 юм уу 1969 онд Атлантис хотын зарим хэсэг ил гарч ирнэ гэж зөгнөсөн. Үнэхээр ч 1968 онд Биминигийн ойролцоо Биминигийн "гүүр” эсвэл "зам” олдсон гэнэ.



Рэй Брауны талс – Харьцангуй сонирхолтой онолуудын хамгийн сүүлийнх нь болох 1970 онд Аризона мужийн Меса хэмээх газрын доктор Рэй Брауны Атлантисын эрэлд хэмээх явдал юм. Браун Бахамагийн Бари арлуудын орчим найзуудын хамтаар шумбалт хийжээ. Нэг удаа шумбалтын үеэр тэрбээр найзуудаасаа салсан байсан бөгөөд маш хачирхалтай нэгэн зүйл харсан нь пирамид хэлбэртэй биет байв. Тэрбээр сониуч зандаа хөтлөгдөн ойртох үед энэ байгууламж толь шиг гөлгөр байсан бөгөөд элементүүдийн хоорондын холбоосыг ялгаж харах боломжгүй байсан гэнэ. Удалгүй нарийхан хонгилоор явсаар жижигхэн тэгш өнцөгт хэлбэртэй, пирамид дээвэртэй өрөөнд орж ирэв. Дотор хананд нь сувд, шүр ургасан байсан гэнэ. Харамсалтай нь Браун өөртөө гэрэлгүй явсан тул энгийн нүдээр өрөөн доторхийг сайтар харж чадаагүй аж. Өрөө нь гэрэлтүүлэг харьцангуй сайтай байсан ч гэрэл гаргаж байгаа юу ч байсангүй. Түүний анхаарлыг өрөөний голын таазнаас унжсан байсан гурван инч орчим диаметртэй метал саваа татав. Савааны төгсгөл хэсэг нь олон талт улаан эрдэнийн чулуу руу орсон байх гэнэ. Харин савааны доор чулуун таваг байжээ. Таваг дээр хүрлээр гар сийлсэн байсан бөгөөд маш ихээр халсан бололтой, харласан байв. Харин гар дотор дөрвөн инч орчим диаметртэй талст бөмбөрцөг байсан аж. Браун бөмбөлгийг аваад гарах үед гэнэт ямар нэг дуу хоолой түүнийг дахиж хэзээ эргэн ирж болохгүй шүү хэмээн анхааруулж байсан гэнэ.



Энэ талаар тэрбээр хэнд ч хэлээгүй байсаар 1975 онд Финикс мужид нэгэн семинарын үеэр олонд дэлгэсэн байна. Энэ үеэс хойш талст бөмбөрцгийг олны нүдэнд тоотой хэдэн удаа л харуулсан ч харсан болгон нь ямар нэг хачирхалтай ер бусын зүйлтэй тулгарч байсан гэнэ. Талстыг сайн харвал, дотор нь давхралдсан томоосоо жижгэрсэн гурван пирамидын дүрс байдаг. Харин бясалгалын гүн нөлөөнд орсон зарим нэг нь дөрөвдөгч пирамидыг олж харсан гэх яриа байдаг.



Элизабет Бэйкон хэмээх Нью Йоркийн эмэгтэй онгод орсон үедээ энэ талстыг Гизагийн талаар нууцалсан гэгддэг Тот хэмээх Египетийн бурхных байсан хэмээн хэлж байсан тохиолдол ч байв.



Хажуу талаас нь харахад энгийн эд зүйлс олон сая жижиг хэсэгт хуваагдаж харагддаг аж. Тодорхой нөхцөлд буй хэд хэдэн хүн ганц ширхэг том нүд харсан байдаг.



Брауны талст бөмбөлөг нь маш олон нууцлаг зүйлсийн эх сурвалж болдог гэнэ. Түүний хажууд очсон хүн салхи мэдэрдэг. Эргэн тойронд нь хүйтэн болон халуун агаар тойрон эргэлддэг. Зарим хүмүүс хий үзэгдлийн гэрэл харж, дуу хоолой сонссон аж. Бөмбөлгийн хажууд нь тавьсан луужин цагийн зүүний эсрэг эргэлдэж, жаахан холдуулахад эсрэг тийш эргэлддэг. Металыг хүргэхэд хэсэг хугацаанд соронзон мэт татагддаг. Түүнчлэн дөнгөж хүрсэн үед хормын төдийд эмчлэгдсэн тохиолдол ч байжээ.



Иймээс Рэй Брауны олсон пирамид нь талст бөмбөлгийн хүчийг нэмэгдүүлэх тусгай төхөөрөмж байсан бөгөөд усан онгоц болон агаарын хөлгүүдийн алга болсон гол шалтгаан байсан гэж үздэг хүмүүс ч байдаг юм.

Category: Бичлэг | Views: 215 | Added by: bloodserver | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайх

Зочид хаанаас..
free counters

Статистик

Таны тухай
IP

Цаг агаар

Facebook LIKE
Game blog

Promote Your Page Too


Сайтыг эзэмшигч Bloodclan © 2010-2016
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана. Утас: 93066798 И-мэйл: Puujeesky@yahoo.com