2012 онд нээрээ дэлхий сүйрэх үү? - 18 March 2011 - Free Download Blog...
PickPickPick Sunday, 2016-12-11, 7:05 AM
Тавтай морил Зочин | RSS
Free Download Blog
Нүүр | Бүртгүүлэх | Орох
Үндсэн цэс

Ангилал
Мэдээ Мэдээлэл [188]
Улс төр Эдийн засаг [7]
CS болон Dota hack [19]
Бичлэг [15]
Админуудын дүрэм [1]
Кланы гишүүд зураг [1]

Хандалт

Календарь
«  March 2011  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Designer Banner
BannerFans.com

Нэвтрэх

Та нэг л удаа үз

Мөнх хөх тэнгэр ивээх болтуугай!

Main » 2011 » March » 18 » 2012 онд нээрээ дэлхий сүйрэх үү?
7:23 PM
2012 онд нээрээ дэлхий сүйрэх үү?

Эртний омог болох Маяачууд зөгнөл нь баттай биш ч гэсэн 100% ын 78% нь биелдэг гэж хүмүүс ярьдаг.2012 онд дэлхий сөнөнө гэж Маяачууд маань зөгнөөгүй харин илүү ухаантай оюунлаг хүмүүс төрнө гэж зөгнөсөн байдаг.
Холливуудын "2012” нэртэй кино дэлхий дахинд нээлтээ хийснээр дэлхийн сүйрлийн талараа яриа улам эрчимтэй яригдах боллоо. Зөнч мэргэд, зарим нэг эрдэмтдийн баталж буйгаар бол 2012.12.21-нд дэлхий сүйрэх аж. Дэлхийн сүйрлийн талаархи уг яриа Маяачуудын цаг тооны бичгээс үүдэлтэй гэж болно. Маяа нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд тэдний цаг тооны хуанли 2012.12.21-ний өдрөөр дуусч байгааг олж тогтоожээ. Энэ нь Маяа нарынхаар бол тэг он болох юм. Ингэснээр 5126 жил үргэлжилсэн тэдний он тоолол төгсч байгаа. Цаг тоолол тэглэх үед гарцаагүй онцгой үйл явдал болдог гэдэг.
2006 оны 5 сард Америкт энэ талаар дэлгэрэнгүй бичигдсэн "2012 он: Кетцалькоатель буцаж ирнэ” гэдэг ном хэвлэгдсэн нь бөөн шуугиан дэгдээж, 40000 хувь борлогдож байсан түүхтэй. Тухайн үеэс л 2012 оны тухай яриа дэгдэж, Холливуудын кино хийх хэмжээнд хүртэл хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж чадсан хэрэг. Маяачуудынхаар бол 2012.12.21-ний өдөр Дөрөвдүгээр нарны эрин өндөрлөж, Тавдугаар нарны эрин буюу Цагаан ирвэсийн эрин эхэлнэ. Эрин солигдох бүрт ихээхэн сүйрэл болж, газар хөдөлж, хүмүүс үхэж, таагүй зүйл болдог гэдэгтэй Маяачуудын шинэ эриний талаарх үзэл нэгддэггүй. Маяачууд тэр өдөр нэг эрин төгсөнө гэснээс биш ертөнцийн төгсгөл ирнэ гэсэнгүй. Одон орны гайхамшигтай мэдлэгтэй байсан энэ ард түмэн шинэ эрин эхлэхийг сүүн зам буюу Тэнгэрийн заадастай холбон тайлбарлажээ. Сүүн замын галактикийн диаметр нь 7000 гэрлийн жилтэй тэнцэх бөгөөд түүний төв хэсэгт 400 орчим тэрбум од бөөгнөрсөн байдаг. Энэ бөөгнөрөл энгийн нүдэнд харанхуй тэнгэрийн дундуур зүссэн зураас мэт үзэгддэгээс сүүн зам гэгддэг. Гэтэл энэ их бөөгнөрөл дунд, галактикийн яг төв дунд анхаарал татахуйц хэмжээний хар нүх байдгийг эрдэмтэд орчин үеийн дуран авай ашиглан нээгээд алмайран гайхжээ. Яагаад гэвэл тэдний харсан зүйл эртний маяачуудын домогт өгүүлдэгтэй тун төстэй байжээ.
2012-12-21-НЭЭС ХОЙШ ЕРТөНЦөД ГОЦ УХААНТАЙ ХүүХДүүД ТөРНө
Эртний маяачууд Тэнгэрийн заадсыг бүх амьдралыг үүсгэгч Сансрын агуу ижий гэдэг утгаар ойлгодог байж. Төв хэсгийн гүдгэрийг Сансрын умдаг /Central Bulge/ гэж тэд үзнэ. Түүний төв хэсэгт хар хонгил мэт үзэгдэгч хэсгийг маяачууд янз янзаар нэрлэдэг ч хамгийн түгээмэл нэр нь /birthing pace/ буюу "төрөхөөр дүлэх хөдөлгөөн” гэсэн утгатай байж. Дөрөвдүгээр эриний төгсгөл буюу 2012.12.21-нд нарны зам Тэнгэрийн заадастай огтлолцоно. өөрөөр хэлбэл, тухайн оны хамгийн богинохон өдөр нар сансрын умайгаас шинээр "мэндэлнэ” гэсэн үг аж. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагддаг гоц үзэгдэл ажээ. Тэгэхээр газар цөмөрч, гай зовлон ирэх биш харин Цагаан ирвэсийн хүүхдүүд энэ цагаас эхлэн төрж, хүмүүст сайн сайхан амьдралын үндсийг нь эргүүлэн авчирна. Энэ хүүхдүүд гоц ухаантай, оюун санааг дээдлэгч, ертөнцийг энергийн түвшинд хүлээн авагчид байх болно гэдэг. Тэгэхээр Христ дахин мэндэлнэ, архадууд газарт бууна, Майдар бурхан заларна, Богд Жавзандамбын өгүүлсэн хорин дөрвөн цөвүүн цагийн төгсгөл ирнэ гэсэн зөгнөл, сургаалууд ч чухам энэ л үеийг хэлсэн байж болзошгүй юм. Маяачуудын зөгнөлөөс үзвэл шинэ эрин эхлэх нь хүн төрөлхтөн муу муухай бүхнээс ангижирч, дэлхий ертөнц өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагаа учраас үхэл, гамшгаас айж зүгээр суухын оронд сэтгэлээ ариусгаж, хорт муу бүхнээс ангид, зөв зам мөрөөр амьдрах нь чухал гэнэм. Ерөнхийдөө үүнийг аль ч үеийн зөнч мэргэд, аль ч шашны судар номонд өгүүлсэн байдаг болохоор нүгэлгүй нэгэн бол сэтгэл амар байж болох нь ээ.
Тэгэхээр 2012 оны өөрчлөлт ямар нэгэн сүйрэл, гамшиг гэхээсээ хүмүүсийн оюун санааны дэвшил, шинэ амьдралын хэв маягийн эхлэл гэдэг утгаараа дэлхийн олон үндэстнүүдийн дунд хүчтэй яригдаж байна.
ЭРИН ШИЛЖИХ үЕД ЭЛДЭВ өВЧИН, БАЙГАЛИЙН ГАМШИГ ЭРС НЭМЭГДДЭГ
Шинжлэх ухааны нотолгоогоор бол нарны систем Галактикийн төв рүү 1980-аад оны эцсээр орсон бөгөөд 2020 оны орчимд энэ төвөөс гарна. өөрөөр хэлбэл, шинэ эрин хараахан эхэлчихээгүй, хуучин нь бас дуусчихаагүй завсрын үедээ яваа аж. Ингэж эрин солигдох үед муу үр дагаврууд мэдэгдэхүйц ажиглагддаг бөгөөд элдэв төрлийн өвчин, нийгмийн хувьсал, мөргөлдөөн, байгалийн гамшгийн тоо эрс ихэсдэг гэнэ. үнэхээр л 1980-аад оны сүүлээс дэлхий дээр урьд өмнө үзэгдэж байгаагүй олон төрлийн байгалийн гамшиг болж, элдэв төрлийн шинэ вирусийн халдварт өвчин тархах зэргээр биднийг цочирдуулах зүйл маш олон гарсан.
Ихэнх зөнчид, зарим эрдэмтдийн үзэж буйгаар 2012 онд нарны идэвхжил дээд цэгтээ хүрч, эх дэлхийн соронзон орон суларч улмаар цахилгаан соронзон оронд өөрчлөлт гарах гэнэ. үүнээс үүдэн газар хөдлөлт, үер ус, салхи шуургатай холбоотой байгалийн гамшиг хаа сайгүй нүүрлэж, гараг ертөнцийн таталцлын хүч өөрчлөгдсөнөөс байшин барилгууд хэдэн зуун км-т шидэгдэн, газрын гадарга тэр чигээрээ хууларч шинэчлэгдэх юм байна. Энэ үзэгдлийг дэлхий тэнхлэгээ өөрчлөх гэж нэрлэдэг. 2012 онд соронзон туйлуудын шилжилт замбараагүй болж, нарны идэвхжил хүчээ авна гэдгийг зарим эрдэмтэд баталж байгаа. АНУ-ын Геофизик, галт уул судлалын үндэсний хүрээлэнгийн захирал А.Мелони гэхэд дэлхийн цахилгаан соронзон орны чангаралт, нягтрал суларсаар байгааг батлан хэлж байгаа. Тэрээр 2012 онд дэлхий устаж үгүй болж ч мэднэ гэжээ.
ХОЙД ТУЙЛЫН МөС ХАЙЛЖ МЕТАН ХИЙ НЬ АГААРТ ДЭГДВЭЛ ДЭЛБЭРЭХ АЮУЛТАЙ
2012.12.21 бол зөвхөн зөн билэгчдийн хувьд ер бусын өдөр биш юм. Энэ өдөр үнэхээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон содон үйл явдалтай өдөр болох талаар эрдэмтэд баталж байна. Энэ өдөр гараг, эрхсийн жагсаал болж, Санчир, Бархасбадь, Ангараг, Дэлхий нэг шугаманд жагсана. Урьд өмнө нь ингэж жагсаж байсан ч 2012.12.21-нд зөвхөн нарны аймгийн гарагууд төдийгүй бусад оддын систем ч бас Галактикийн төвөөс шугам үүсгэн жагсахаараа онцлог. Энэ нь орчлон ертөнц нэг системээс нөгөөд шилжинэ гэсэн үг.
Дээрх өдөр дэлхий тэнхлэгээ өөрчилж магадгүй хэмээн хэсэг эрдэмтэд үзсэн. Хэрвээ ийм үзэгдэл болвол өөрийн эргэлтээрээ цахилгаан соронзон талбайгаа идэвхжүүлж байдаг дэлхийн эргэлт тодорхой хугацааны дараа удаашран богинохон хугацаанд зогсолт хийнэ. өөрөөр хэлбэл, Дэлхийн цахилгаан соронзон орны хэмжээ тэгтэй тэнцэнэ гэсэн үг. Дараа нь дэлхий эсрэг чигт хурдаа аван эргэж эхэлнэ гэсэн үг. Эртний эх сурвалжуудад дэлхийн тэнхлэг өөрчлөгдсөн тухай баримт олон байдаг. Дэлхийн тэнхлэг хэсэг зуур нар луу харснаас үүдэн дэлхийн нэг хагаст тасралтгүй өдөр болж, нөгөө хагаст нь шөнө тасралтгүй үргэлжилж байсан тухай мэдээ түүхэнд бий.
Перугийн индианууд яг таван өдөр, таван шөнө тэнгэрт нар гараагүй учраас харанхуй нөмөрч, энэ зуур тэнгис далай хуурай газар луу асгаран бууснаар асар их сүйрэл болж дэлхий ертөнцийн төрх эрс өөрчлөгдсөн гэж хуучилдаг. Харин хятадууд нар арван өдрийн турш хөдлөлгүй зогссоноор хамаг амьтан, мод ургамлууд шатсан гэх зэргээр улс орон бүр энэ үзэгдлийн талаар үлгэр домог болгон ярьдаг аж.
Дэлхий тэнхлэгээ өөрчлөх энэхүү үзэгдэл хамгийн сүүлд 11-13 мянган жилийн тэртээ болсон гэдгийг эрдэмтэд геологийн судалгаагаар тогтоосон байна. Энэ нь Атлантидын соёл усан дор орсон цаг үе, галав юүлсэн тухай Библийн сударт гардаг үетэй таардаг ажээ. Сүүлийн үед дэлхийн дулаарлаас болж мөнх цэвдэгтэй газруудын мөс гэсч метан их хэмжээгээр ялгарч байгаа. 2012 оны эцэс гэхэд Хойд туйлын мөс хайлж дууссанаар түүний дор маш өндөр нягттайгаар шахагдаж байсан метан агаар мандалд дэгдэн дэлхий ертөнц дарьтай торх мэт болно гэсэн таамаг хүчтэй яригддаг. Хойд туйлд нийтдээ 500 тэрбум тонн метан бий гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр аянга цахилгаан, өөр бусад эх үүсвэрээс болоод агаар мандалд буй метан дэлбэрэх аюултай бөгөөд хэрвээ тийм зүйл тохиовол сүйрлийн үр дагаврыг нь тооцох аргагүй гэдгийг зарим эрдэмтэд анхааруулсаар байна. Метаны хий ялгарахад хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаа маш том дэмжлэг үзүүлж байгааг бид өөрсдөө ч мэднэ. Сүүлт одноос ч аюултай зүйл дэлхийд аажмаар ийн бүрэлдэж байна.
Сүүлийн үед яригдах болсон бас нэгэн онцгой зүйл бол квантын үсрэлт гээч юм. Зарим эрдэмтдийн судалгаагаар 2012-2013 оны заагт дэлхий дээр квантын үсрэлт /Quantum leap/ болж, үүний улмаас гараг ертөнц ер бусаар өөрчлөгдөн хувирна гэх боллоо. Энэ шилжилтээр хүн төрөлхтний ихэнх хэсэг үхэж мэдэх гэнэ. Энэ нь гарагийн хэмжээний сүйрэл бөгөөд бие махбод квантын өөрчлөлтөд эсийн түвшинд бэлэн бус байгаа, мөн хүмүүсийн сэтгэл оюун гэгээн бусаас /сүсэг бишрэлгүй/ шалтгаалах аж. Тодруулбал, манай гараг чухам энэ өдөр илүү өндөр давтамж бүхий энергийн түвшинд шилжих бөгөөд гурван хэмжээст бодит байдлаас дөрвөн хэмжээст орчинд очих гэнэ. өөрөөр хэлбэл, физик биеийнхээ хэрэгцээг хангах төдий амьдрал хэрэггүй болж, материаллаг байдлыг шүтсэн, муу мөртэй хүмүүс квантын үсрэлтийн үед хог шаар шиг л дэлхийгээс цэвэрлэгдэж үгүй болох аж.
2012 ОНД ДЭЛХИЙ СөНөХГүЙ ГЭДГИЙГ НАСА АЛБАН ЁСООР МЭДЭГДЖЭЭ
Хүн төрөлхтний анхаарлыг татаад байгаа энэ өдөр үнэхээр дэлхий сөнөх үү? Аль эсвэл Маяачуудын хэлсэнчлэн манай гараг илүү хөгжингүй, шинэ эринд шилжин орох юм болов уу? Хүчтэй далайн түрлэг мэт хүчээ авч байгаа энэ шуугиан дэлхий даяар яригдах болсон учраас НАСА үүнд тайлбар хийсэн байна. НАСА-гийн Эймсийн нэрэмжит Судалгааны төвийн бүрэлдэхүүнд багтдаг Астробиологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Дэвид Моррисон «Вашингтон пост» сониноор дамжуулан нэгэн тайлбар хийжээ. Тэрээр дэлхийн сүйрэлтэй холбоотой сэдвээр бичигдсэн 200 гаруй ном, өгүүллүүдийг "Сүйрэл 2012” гэдэг нэрийн дор нэгтгэн дүгнэжээ. Тухайлбал, дэлхийн соронзон туйлууд гэнэт өөрчлөгдөх, дэлхий "Х” гарагтай мөргөлдөх, түүнчлэн дэлхийн гадаргууг бүрд

Хүн төрөлхтний анхаарлыг татаад байгаа энэ өдөр үнэхээр дэлхий сөнөх үү? Аль эсвэл Маяачуудын хэлсэнчлэн манай гараг илүү хөгжингүй, шинэ эринд шилжин орох юм болов уу? Хүчтэй далайн түрлэг мэт хүчээ авч байгаа энэ шуугиан дэлхий даяар яригдах болсон учраас НАСА үүнд тайлбар хийсэн байна. НАСА-гийн Эймсийн нэрэмжит Судалгааны төвийн бүрэлдэхүүнд багтдаг Астробиологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Дэвид Моррисон «Вашингтон пост» сониноор дамжуулан нэгэн тайлбар хийжээ. Тэрээр дэлхийн сүйрэлтэй холбоотой сэдвээр бичигдсэн 200 гаруй ном, өгүүллүүдийг "Сүйрэл 2012” гэдэг нэрийн дор нэгтгэн дүгнэжээ. Тухайлбал, дэлхийн соронзон туйлууд гэнэт өөрчлөгдөх, дэлхий "Х” гарагтай мөргөлдөх, түүнчлэн дэлхийн гадаргууг бүрдүүлдэг бүрхүүлийн хөдөлгөөн идэвхжих зэргийг дэлхий нийтийг хамарсан сүйрэл үүсгэж болзошгүй шалтгаануудын тоонд оруулжээ. Моррисон "Астробиологичоос асуу” хэмээх эрдэм шинжилгээ, судалгааны буландаа "Ойрын үед манай гарагийг аймшигт сүйрэл нөмөрнө гэдэгт итгэчихсэн мянга мянган хүмүүсээс захидал хүлээн авч байна. Нэг жаал хүү хүн төрөлхтний соёл иргэншил мөхөхийг харснаас амиа хорлосон нь дээр гэж бичсэн байна” гэж дурдаад дэлхийд сүйрэл учруулж болзошгүй эдгээр үзэгдлүүд 2012 онд тохиохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр дэлхийг сүйрэлд хүргэх шууд аюул одоогоор байхгүй гэжээ. НАСА-гийн мэдэгдлээр бол ойрын үед кино театруудад л "дэлхий сүйрэх”-ээс биш бодит амьдрал дээр сүйрэл тохиохгүй аж. Мөн сүйрлийн тухай яриа ийнхүү эрчимтэй тархсан нь шинээр гарч буй "2012” киноны сурталчилгааны нэг хэсэг хэмээн хардаж буй талаараа ч ярьжээ. үнэхээр киноны хүчтэй PR-ийн нөлөөгөөр дээрх яриа дэгдэж, НАСА-гийн баталснаар дэлхий сөнөхгүй байх гэж найдах зам хүн төрөлхтөнд ийнхүү нээгдлээ
үлдэг бүрхүүлийн хөдөлгөөн идэвхжих зэргийг дэлхий нийтийг хамарсан сүйрэл үүсгэж болзошгүй шалтгаануудын тоонд оруулжээ. Моррисон "Астробиологичоос асуу” хэмээх эрдэм шинжилгээ, судалгааны буландаа "Ойрын үед манай гарагийг аймшигт сүйрэл нөмөрнө гэдэгт итгэчихсэн мянга мянган хүмүүсээс захидал хүлээн авч байна. Нэг жаал хүү хүн төрөлхтний соёл иргэншил мөхөхийг харснаас амиа хорлосон нь дээр гэж бичсэн байна” гэж дурдаад дэлхийд сүйрэл учруулж болзошгүй эдгээр үзэгдлүүд 2012 онд тохиохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр дэлхийг сүйрэлд хүргэх шууд аюул одоогоор байхгүй гэжээ. НАСА-гийн мэдэгдлээр бол ойрын үед кино театруудад л "дэлхий сүйрэх”-ээс биш бодит амьдрал дээр сүйрэл тохиохгүй аж. Мөн сүйрлийн тухай яриа ийнхүү эрчимтэй тархсан нь шинээр гарч буй "2012” киноны сурталчилгааны нэг хэсэг хэмээн хардаж буй талаараа ч ярьжээ. үнэхээр киноны хүчтэй PR-ийн нөлөөгөөр дээрх яриа дэгдэж, НАСА-гийн баталснаар дэлхий сөнөхгүй байх гэж найдах зам хүн төрөлхтөнд ийнхүү нээгдлээ.

Category: Бичлэг | Views: 469 | Added by: bloodserver | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайх

Зочид хаанаас..
free counters

Статистик

Таны тухай
IP

Цаг агаар

Facebook LIKE
Game blog

Promote Your Page Too

Сайтыг эзэмшигч Bloodclan © 2010-2016
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана. Утас: 93066798 И-мэйл: Puujeesky@yahoo.com