menu
person

7:26 PM
Хар нүх

"Хар нүх” гэдэг нэрийг анх 1967 онд Жон Архибальд Веелер бий болгожээ. Нүдэнд гэрэл мэт харагдах электро соронзон долгион үзэгдэх орчны хязгаараас гарч чадахгүй болон хүний нүдэнд хав хар үзэгдэх байдлыг сансрын хар нүх гэнэ. Хар нүх гэдэг нь орон цагийн солбицлын асар их нягтралаас агшсан сансрын уудмын нэг биетийг хэлэх бөгөөд энэ нь гаднаас нь харахад эцэс төгсгөлгүй цаг хугацаанд өөрийн дотоод орчноосоо гарч эс чадах тийм зүйл юм. Энэ үйл явцын хязгаар хүрээг үйл явдлын хаяа гэнэ.

   Хар нүх нь өөрийн асар өндөр таталцлын хүчний улмаас орон, цагийн геометрийн бүтцийг асар том хэмжээний өөрчлөлтөд оруулдаг байна. Тайван оршиж байгаа сансрын хар нүхний орчимд орон цаг онцгой ихээр нягтарч агшсан байдаг. Тайван оршиж байгаа сансрын хар нүхнүүд нь зөвхөн цэг төдий дүрсүүд харагддаг бол эргэлдэж байгаа хар нүх нь дугуй буюу цагираг хэлбэрийн дүрснүүд болж үзэгддэг гэнэ. Хар нүхний орчин ч бас адил эргэлдэж байх бөгөөд зууван дугуй хэлбэртэй харагдана. Энэ нүхний дотроос энергийн ямар ч хэлбэр гарч чадахгүйн нэгэн адил энерги ч орох боломжгүй. Тэр ч байтугай нэг потон гаднаас дотор нь ороход хязгааргүй их цаг хугацаа шаардах болно. Мөн хар нүхийг орхин гарна гэдэг ч бас бүтэшгүй удаан үргэлжлэх билээ. Хар нүхний үйл явдлын хаяанд орон зай, цаг хугацаа хоёр өөр өөрийн үүргээ сольдогт хамаг учир нь байгаа юм. Хар нүхнүүдийг дотор нь хэд ангилна. Оддын хар нүх бол маш том нарны төгсгөлийн хэлбэр юм. Манай нарны массыг найм дахин авснаас илүү жинтэй од тэсэрч бөхөхөд үүссэн үлдэгдэл нь хар нүх болон эргэлддэг байна. Энэ байдлаар үүссэн нүх нь тэсрэлтийнхээ явцад хэдий хэмжээний массыг гадагш алдсанаасаа хамааран манай нарны массыг 8-15 дахин авсантай адил хэмжээний жинтэй байдаг гэнэ. Манай нарныхаас хэдэн сая, бүр хэдэн тэр бум дахин их масстай хар нүхнүүд их оддын аймгийн голд байх бөгөөд түүнийг хэрхэн бий болсон хийгээд оддын аймгийн үүсэлтэй хэрхэн холбоотой болохыг судалж тогтоох ажил эзнээ хүлээж байна.

Томоос том хар нүхнүүдийг илрүүлсээр байна

   Дөнгөж хоёрхон долоо хоногийн өмнө одон орончид хамгийн том хар нүхийг олж илрүүлжээ. Мөн НАСА (Америкийн үндэсний сансар судлалын төв) одоо түүнээс хавьгүй том хар нүхний сураг гаргажээ. Үүнээс үзэхэд оддын хар нүхнүүд бидний төсөөлж байснаас үлэмж том байж болох юм. Саяхан хүртэл хамгийн том нь байсан хар нүхийг Америкийн одон орон судлаачид дэлхийгээс 1,8 сая гэрлийн жилийн тэртээ алслагдсан „Кассиопейа” хэмээх бүлэг одны оронд нээсэн байна. 2007 оны аравдугаар сарын 31-ний лхагва гаригт НАСА-гийнхны мэдээлснээр энэ нүх нь манай нарнаас 24-33 дахин том нэгэн нар сөнөснөөр бий болжээ. Энэ хар нүх дөнгөж хоёрхон долоо хоногийн өмнө одон ертөнцийн М33 бүлгийн оддын ертөнцөд нээж олсон хар нүхнээс бүр ч том хэмжээтэй байна. Өөрөөр хэлбэл манай нарныхаас 16 дахин их масстай ажээ. Оддын хар нүхнүүд нь сөнөж байгаа нарнуудаас бий болдог байна. Асар их нягтралтай, үлэмж их масстай биет нь хэмжээлшгүй их татах хүчтэй байх бөгөөд эндээс гэрэл ч гадагшилж чаддаггүй байна.

Category: Бичлэг | Views: 767 | Added by: bloodserver | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]